Манай дэлгүүрийн алсын хараа, зорилго

Бидний зорилго бол Монголдоо биОрганик бүтээгдэхүүний шинэ стандартыг тогтоож өрх бүрийг эрүүл хүнс болон эрүүл хэрэглээгээр хангах явдал юм.

БиОрганик бүтээгдэхүүний ургаж байгаа хөрс, агаар нь эрүүл, үйлдвэрлэлийн явц байгальд ээлтэй, энэрэнгүй байх ёстой. Байгальдаа ээлтэй, хүндээ эрүүл бараа бүтээгдэхүүн, нийгэмдээ тустай үйлчилгээг бусдад түгээх нь бидний эрхэм зорилго билээ.

Мөн бид олон улсын чанарын баталгаатай бүтээгдэхүүнүүдийг судалж оруулж ирж байгаа ч цаашдаа монгол орондоо чанарын өндөр стандарттай хүнс, ахуйн хэрэглээ болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох хэтийн зорилго тавин ажиллаж байна.

Манай дэлгүүрийн онцлог

ГЭР органик дэлгүүр хэрэглэгчдэд хүрч үйлчлэх бодит үйлчилгээг эрхэмлэдгээрээ онцлогтой. Та манай дэлгүүрээр үйлчлүүлснээр зөвхөн бараа бүтээгдэхүүнээс гадна нүдэнд үл харагдах, гарт баригддаггүй сэтгэлээс сэтгэлд хүрэх үнэ цэнийг авах боломжтой байдаг билээ. Бид зөвхөн худалдаа үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүлийг эрхэмлэгч бусад байгууллагуудтай хамтран танхимын сургалт, зөвлөгөө, чөлөөт ярилцлага зэрэг мэдлэг, мэдрэмж, мэдээллийг түгээж ажилладаг билээ.

Go Eco, the Right way!