Cinnamon / Заарт мовира 🌳

Европ, Африк, Ази тивийн дунд орших Атлантын далайн нэгэн хэсэг Газар дундын тэнгисийн үнэт өв болсон Синнамон хэмээх энэхүү холтослог нууцлаг ургамал нь, элсэн манхан дундуур тэмээн жинд тээвэрлэгдэн явсаар Ойрхи Дорнодод ирснийхээ дараа Египет, Турк, Арабын ертөнцийг доргиож, жинхэнэ Синнамоны эх орон болтол нь алдаршуулж, мансуурам үнэр, өвөрмөц амт, дахин давтагдашгүй хэлбэрээрээ ховсдож орхижээ. Эндээсээ Зүүн Өмнөд Ази, Төв Ази, Афганистан ба Энэтхэгийн хойгийн их усан боомтуудад далайн тээврээр хүрч, өөрийн ид шидээрээ сурвалжит эрхмүүдийн амьдралын хэв маягт шинэхэн үлгэр зохиож өгсөн юм.🐪🐪🐪
Мөнх ногоон үнэрт модны навч болон холтосноос гарган авдаг энэхүү халуун чанарын ургамлаар анхилуун үнэртэн, өглөөний цай, үдшийн зоог, амтат жигнэмэг зэрэг олон төрлөөр эртнээс хэрэглэж ирсэн боловч, түүний үнэрийг агуулсан эфирийн тос нь салахын аргагүй сайхан юм. Үнэртэхэд л хамар цоргиож, уухад л сэтгэл сэргээмээр яруу тансаг амт нь, дахин дахин түүнийг нэрэх хүсэл төрүүлж, өөрийн үйлийн жагсаалтанд эрхгүй оруулмаар сэтгэгдэл төрүүлнэ. 🥨🍵🥯
Хоёр жил ургуулсан модны үндсийг хуйлсан болон нунтаг байдлаар бэлтгэсэн “Синнамон” нь, кальцийн баялаг эх үүсвэр болох бөгөөд төмөр зэрэг ашигт элемэнтүүдийг агуулж, хүний эрүүл мэнд, дархлаа, хоол боловсруулах эрхтэн системд хүчтэй нөлөө үзүүлдэг байна.
Синнамоны тухай сайн жишээнүүд нэгээр дуусахгүй бөгөөд амьсгалын замын өвчнийг нам дардаг энэ ургамал нь дэлхий дээрх хамгийн амттай, эрүүл халуун ногооны нэг бөгөөд одоогоор түүний дараа сармис, цагаан гаа, хар перец зэрэг ашигт ургамлууд жагсаад байгаа юм.
Улаан, ногоон, шар алимнуудтай гайхалтай зохицох синнамоноор хийсэн алимны пирог, амтат цайны сэтгэл татам үнэр, амт нь гэртээ уйдсан хүүхдүүдийн тань дархлааг сэргээгээд зогсохгүй, өдрийг нь өнгөлж, хөнгөн шингэн дуу аялуулна гэдэгт итгэлтэй байна. Өөртөө болон хайртай гэр бүлдээ хамгийн сайныг зориулаарай.

Сармис

Сармис нь биеийн дархлааг дэмжиж, хөгшрөлтийг удаашруулагч витамин С, зүрх судасны өвчин, цус багадалтаас сэргийлэгч В6, бие организмын өөрийгөө зохицуулах процессыг идэвхжүүлэгч, эсийн хэвийн өсөлтийг хангадаг селен, ясыг бэхжүүлж, тархи мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг хангаж, цусан дахь сахарын хэмжээг тогтоогч манган зэрэг ашигт нэгдлүүдийн маш сайн эх үүсвэр бөгөөд зарим эслэг, фосфор, кали, кальци, төмөр, зэс зэрэг элемэнтүүдийг агуулдаг.
Кали нь хүний биеийн мэдрэл болон булчингийн үйл ажиллагаанд оролцож, уураг нүүрс усны бодисын солилцоог идэвхжүүлдэг бол, кальци, фосфор нь биеийн өсөлт бойжилтыг түргэсгэж, олон даавар, ферментийн зохицуулагч болдог байна. Харин төмөр нь цус багадалтаас сэргийлж, цусан дахь хүчилтөрөгчийг тэнцвэржүүлдэг бол, зэс нь нян бактерыг устгах, төв мэдрэлийн системийг сайжруулан, нойргүйдлыг багасгадаг зэрэг өндөр ач тустай хүнсний ногоо юм.
Соннентор компанийн жижиг ширхэгтэй био сармисыг Египет сармисаар хийсэн бөгөөд Египет сармис нь маш шүүслэг, энгийн сармиснаас 50 дахин илүү, бүтэн жилийн турш хадгалахад ч амт, үнэрээ алддаггүй байна.
Египет сармис нь бусад сортын сармисыг бодвол жижиг хэмжээтэй, нулимс дуслам ааг бүхий иштэй, цайвар цагаан өнгөтэй, нэг булцуундаа 25-30 хумс сармис агуулдгаараа ялгаатай. Хэрчих үед маш аагтай, халуун чанарын, хурц үнэртэй хэрнээ хоолонд хийх үед зөөлөн, таатай амттай болдог энэ сармисыг бүх төрлийн хоолонд төдийгүй уламжлалт анагаах ухаанд ханиалга намдаах зорилгоор мөн хэрэглэдэг байна. Энэхүү халуун чанар, зөөлөн амтыг хослуулсан сармисыг оливын тос, нимбэгний шүүстэй холин хуурахад гардаг үнэр нь салахын аргагүй сайхан тул үхрийн шарсан махны амтат сүмс, улаан лоолийн шөл, сонгинотой шарсан талх, вандуй, будаа, луувангаар хачирласан тахианы махан хоол, ногоотой шөлөнд хийх үед хийсэн хоолны амт үнэрийг тэнцүүлж, зүйрлэмгүй тансаг зохицолдлогоог мэдрүүлдгээрээ ялгардаг байна.
Улс бүрийн хоолны соёлыг өглөөний цайгаар нь мэддэг эртний заншлаар Египетчүүд сонгино, оливын тос, нимбэгний шүүсэнд хуурсан сармисыг фава шоштой холин, фита хэмээх уламжлалт аргаар барьсан талхан дээр түрхэн, өндөгний омлеттой хачирлан иддэг байна.
Төв Азийн худалдааны замаар Египетэд нүүдэллэн очсон сармис хэдий энгийн хэрэглээ мэт боловч, Египетчүүдийн домгоор бол тэднийг муу муухайгаас хамгаалдаг, нэг ширхэг сармисыг дангаар нь зажилснаар ирэх гэж буй муу муухайг холдон зайлуулах шидтэй гэж үзсэн нь, сармисыг энгийн хэрэглээнээс дээдсийн хэрэглээ хүртэл нь дэвшүүлж чаджээ. Тухайлбал, бидний хамгийн сайн мэдэх Эртний Египетийн Фараон, эзэн хааны гэр бүлийн сүүлчийн хаан Тутанханмуны /МЭӨ 1334-1325 он/ булшнаас сайтар хадгалагдсан сармис олдсон нь, тэдний итгэл үнэмшлээр, эх нутагт нь асар их барилга байгууламж барьсан хааныхаа булшийг гай түйтгэрээс хамгаалахыг хүссэнтэй нь холбон тайлбарлаж болох юм. Мөн Пирамидуудыг барьж байгуулсан эрчүүдэд өдөр бүр нэг сармис идүүлж, тамир тэнхээг нь сэлбүүлэн ажиллуулдаг байсан гэж түүхийн шаргал хуудаснаа бичиж тэмдэглэжээ.
Мөн АНУ-ын Калифорни мужийн Гилрой хотод жил бүрийн 7-р сард “Сармисны баяр” болдог бөгөөд хотод ирсэн олон мянган жуулчид болон зочдод зориулсан хоолны фестиваль зохион байгуулж, сармисаар хийсэн янз бүрийн амттай, олон сонирхолтой хоолыг танилцуулдаг байна.

Цагаан гаа

Цагаахан цасан ширхэг, хаа сайгүй нэвсийгээд, өвлийн улирал гадаа ирсэн энэ үед гадаа хүйтэн ч гэр дотор тэр тусмаа гэдэс дотор дулаахан байх мэдрэмжийг төрүүлж чадах цөөн хэдэн ургамлуудын нэг нь “Цагаан гаа” юм.
Цасан ширхэгийн дахин давтагдашгүй хэлбэрийн нэгэн адил “Цагаан гаа”-ны ч гэсэн хэлбэр дахин давтагддаггүй нь байгал эхийн маань өгөөмөр баян үр өгөөжийн нэгэн жишээ билээ.
“Цагаан гаа”-ны өвөрмөц баян амт, үнэр нь Хятадын уламжлалт анагаах ухаанд ходоод гэдэс, дотор муухайрах, толгой эргэхэд хэрэглэхэд гойд сайн эмчилгээ гэж үздэг юм байна. Харин Аюурведийн анагаах ухаанд толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, хүйтэн хөлрөх зэрэг хөдөлгөөнтэй холбоотой бүх шинж тэмдгүүдийг бууруулах, ходоод гэдэсний замын хямрал шинж тэмдгийг арилгах, өвдөгний нүдээр хатгуулах, үе мөчний өвчин, далайн өвчний үед түүнийг санал болгодог гэж дурджээ.
Дэлхийн хамгийн алдартай эмийн ургамлуудын нэг болох “Цагаан гаа” нь, Энэтхэгийн халуун чанарын Масала цай, арлын Японы сүшитэй хамт үйлчилдэг халуун ногоотой гарид, Хятадын халуун тогооны шөлөнд, Зүүн Өмнөд Азийн нутгийнхны уламжлалт хоолуудаар аялахын хамтаар дараах туршлагуудыг түгээжээ.
🌱Амьсгалын замын халдвартай тэмцэхэд туслана.
🌱Үрэвслийг намдаана
🌱Дотор муухайрахаас сэргийлнэ.
🌱Илүүдэл жин хасахад туслана.
🌱Үе мөч өвдөх, ууц нуруу хөших өвдөлтийг намдаахад тустай.
🌱Цусан дахь сахарын хэмжээг бууруулна.
🌱Ходоодны өвдөлтийг намжаана.
🌱Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг сааруулна.
🌱Холестрины түвшинг бууруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлнэ.
🌱Хорт хавдраас урьдчилан сэргийлэх тустай.
🌱Тархины үйл ажиллагааг сайжруулж, Альцгеймерийн өвчнөөс сэргийлнэ.
Олон улсын нэршил нь Ginger хэмээх өхөөрдмөөр нэртэй анхилуун, хурц, халуун чанарын амттай энэ ургамал нь хүний дархлааны системийг тогтворжуулах А витамин, цус багадалтаас сэргийлдэг В6, сэтгэл санааг сайжруулж, эрчим хүчийг нэмэгдүүлэх B12, кальцийн шимэгдлийг зохицуулдаг D аминдэм, энергийн солилцоог тэнцвэржүүлэгч төмөр, цусны даралтыг тогтворжуулж, нойрыг зохицуулдаг магни, зүрх, судас, мэдрэлийн хэв үйл ажиллагааг хангаж, ясны бат бэх байдлыг хариуцдаг кальц зэрэг амин дэмүүдээр баялаг байдаг байна.

Хар перец

Ер бусын бүтээл туурвихад үргэлж эрч хүч нэмж байдаг, турмерикийн хамгийн сайн найз гэгдэх “Хар перец” нь, ногоон ургамал байдаг гэвэл та итгэх үү? Халуун оронд ургадаг, модлог олон наст ороонго модноос яг л усан үзэм шиг хэрнээ нарийн багц гарган ургадаг энэ ургамлыг, жимсийг нь боловсрохоос өмнө хураан авч, богино хугацаанд боловсруулан наранд хатаасны дараа, үрчлээтэй бяцхан хар үрэлнүүд бий болдог байна.
Дэлхий даяар тархсан хамгийн түгээмэл энэ амтлагч нь олон тооны халуун чанарын амтлагчуудын нэгэн адил хоолны урлагт түлхүү байр суурь эзлэхээс гадна, анагаах ухаанд эмийн зориулалтаар хэрэглэгддэг.
Тэгвэл “Хар перец”-ний гайхамшигт нөлөөллүүдтэй танилцацгаая.
🌱Бодисын солилцоог сайжруулна. Биеийн халууныг нэмэгдүүлж, дотор өөхийг шатааж, хоолны шингэцийг сайжруулдаг учраас, жин хасах үеийн хувийн төлөвлөгөөтэйгөө хослуулвал харьцангуй эерэг үр дүн гардаг байна.
🌱Серотонин ба допаминыг нэмэгдүүлнэ. Хүний биеийн аз жаргалын даавар болох серотонин нь, биеийн бүх мэдрэмжинд оролцдог бөгөөд сэтгэл санаа өөдрөг байх, стрессээс ангид байх, хоолны дуршил, бүтэн нойр, ой тогтоолт, ааш зангийн тэнцвэрийг хадгалдаг бол, допамин нь хийж буй зүйлдээ дуртай байх, үр нөлөөг нь ойлгох, ажлаа тултал нь хийх зориг, эрч хүчийг нэмэгдүүлдэг. Тэгвэл “Хар перец”-нд агуулагдах шим тэжээл нь энэ хоёр аз жаргалын даавартай нягт уялдаатай ажиллаж, тэдгээрийн үйлчлэлийг нэмэгдүүлдэг. Энэ нь хүмүүст илүү эерэг мэдрэмж төрүүлж, урам зоригтой байхад нь тусалдаг.
🌱Дархлааны системийг дэмжинэ. Хүний биед гадны биет халдах үед дархлааны систем доголдох, эсвэл хэт их ачаалалтай ажилладаг. Энэ мэдрэмтгий урвалыг зохицуулж, дархлааны системийг хяналтандаа байлгаж, үрэвслийг намдаадаг.
🌱Ой тогтоолтыг сайжруулна. Бета-Эндорфин нь стрессээс ангижруулж, өнчин тархины үйл ажиллагааг эрчимжүүлдэг. Бета-Эндорфин, серотонины харилцан үйлчлэл нь ой тогтоолтыг дэмжиж, хөгшрөх үйл явцыг удаашруулдаг байна.
🌱Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаална. Хүний ой тогтоолтыг сайжруулахаас илүү сайн сайхан зүйл хаана байх билээ. Гэхдээ үүнээс илүүтэйгээр чөлөөтэй сэтгэн бодох хүсэл эрмэлзлийг дэмждэг гэж унших бас таатай байна байх. Хүн илүү их тайвшрах тусмаа л, бүтээмж нэмэгдэж, илүү ихийг сэтгэж, сайхан санаануудыг үйлдвэрлэж байдаг билээ.
Ийм л идтэй, шидтэй ашиг тустай хэрнээ энгийн энэ хоолны амтлагчийг гэрийнхээ гал тогоонд заавал байлгах хэрэгтэй мэт санагдана. Тийм болохоор ч тэрүү эртний Энэтхэгт үүнийг мөнгөн тэмдэгт болгон ашиглаж, “Хар алт” хэмээн нэрлэж, Египетийн сэргэн мандалтын охь болсон хамгийн хүчирхэг, хамгийн алдартай “Агуу өвөг дээдэс” Рамсес II-ийн биеэс “Хар перец”, эрдэнэ шиш гарсан зэрэг нь бичиж тэмдэглэгдэн үлджээ.
Уламжлалт анагаах ухаанд ходоодны үрэвслийг анагаах шидтэй гэж үздэг, халуун чанарын идэвхтэй нэгдлийг агуулдаг “Хар перец”-ийг яагаад турмерикийн хамгийн сайн найз гэж нэрлэснийг мэдэх үү?
Турмерик нь, тархины цусан хангамжийг сайжруулж, ой тогтоолтыг сэргээж, хорт хавдраас урьдчилан сэргийлж, бактерын гаралтай аливаа өвчлөлийн нөлөөллийг бууруулдаг шидэт нунтаг билээ. Мөн үүнээс гадна А, С, В6 витамин, селен, бета-каротин гэх мэт амин дэмүүдээр маш баялаг бөгөөд хар перецтэй хослуулвал, биедээ илүү их хэмжээгээр шингээн авах боломжтой.
Витамин А нь, хүний дархлааны системийг тогтворжуулж, нүдний харааг сайжруулж, нүдний торлогийг хэвийн байлгаж, амт, үнэр, сонсгол зэрэг мэдрэхүйн үйл ажиллагааг дэмждэг бол, витамин С-ний хүчтэй антиоксидант үйлчилгээ нь янз бүрийн эмгэг үүсэхээс сэргийлж, эд эсийн бат бөх чанар, коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлснээр хөгшрөх процессыг удаашруулах ашиг тустай байдаг.
Харин В6 нь зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, цус багадалтаас сэргийлдэг бол селен нь бие организмын өөрийгөө зохицуулах процессыг идэвхжүүлж, эсийн хэвийн өсөлтийг хангадаг байна. Тэгвэл турмерикийг хэрэглэх явцдаа энэ нэгдлүүдийг бүрэн дүүрэн биедээ шингээж авахад “Хар перец” тусалж, идэвхжүүлж өгдөг. Тиймээс л тэднийг хамгийн сайн найзууд гэж нэрлээд байгаа юм. 💚🌱

Турмерик / Шар гүрмэг

🌱Турмерик нь цагаан гааны бүлгийн цэцэгт ургамал бөгөөд түүний үндсийг нунтаглан эмийн зориулалтаар болон сэргээгч болгон хэрэглэж ирсэн, өнө эртнээс өвлөгдсөн гайхамшигт өв юм.
🌱Дорнын худалдааны зам, мянга нэгэн шөнийн үлгэрийг санагдуулам түүхийн хуудсын өнгөт гэрч болсон энэхүү халуун чанарын алтлаг нунтгийг хэрэглэснээр, бие махбодийн бодисын солилцоо, таван цул эрхтэн, тэр дундаа уушигны тэнцвэрт байдлыг хадгалахад нэн тустай. Үе мөчний үрэвсэлт өвчнөөс ангижрах, арьс, үс, хумсны эрүүл ахуй, гоо үзэсгэлэнг тэтгэн дэмнэдэг, зөв хэрэглэвэл таны амьдралын хэв маягт шууд өөрчлөлт хийж чадах амтлаг ургамал юм.
🌱Гол үр нөлөө нь, хавдрын эсийг дарангуйлж, элэг, ходоодыг анагаадаг. Биен дэх холестериний хэмжээг бууруулж, бодисын солилцоог сайжруулснаар, эрч хүчтэй болж, сэтгэн бодох хурд, ой тогтоолтыг нэмэгдүүлдэг, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гэж эх сурвалжид дурджээ.
🌱КОВИД 19-ийн үед турмерикийг олон янзаар хэрэглэх нь эрүүл мэндийг тэтгээд зогсохгүй, хөдөлгөөний хязгаарлагдмал байдлаас үүдсэн сэтгэл гутралд өртөхгүй байх, олон янзын сөрөг нөлөөллүүдийг бууруулах боломжтой. Сонирхуулахад Турмерикийн эх орон гэгддэг Энэтхэг улс, турмерикээр гудамжаа хүртэл угаасан гэнэ шүү.
‼️Анхаарах заалт: Бөөр, цөсний чулуугаа авахуулах мэс заслын дараа, сахарын өвчин хүндэрсэн тохиолдолд хориглох бөгөөд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд эмчийн заавраар хэрэглэнэ үү.