Амьдралын хэв маягаа зөв өөрчлөхүй 💚🌱

 

G.E.R Organic дэлгүүрийн бүтээгдэхүүнүүдийн орц найрлагаас органик, натурал, эко гэх тодорхойлолтыг олон удаа уншиж байсан биз ээ.
Тэгвэл эдгээр нь юуг илүү нарийвчлан заадгийг хамтдаа харцгаая.

💚ЭКО

ЭКО нь хөрс, ус, агаар, ургамал ой мод, ан амьтан гэсэн байгалийн 5 сав шимийн хүчин зүйлүүдийг доройтуулахгүйгээр, тэдэнтэй зохицон, амьд бие организмийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан үздэг ойлголт юм.
Эко хэрэглээ нь байгалиас ургуулан хөгжүүлсэн, байгаль орчинд хор хөнөөлгүй, дахин боловсруулах боломжтой, хүний эрүүл мэндэд хортой бодис агуулаагүй, уур амьсгал, биологийн олон янзат байдалд ээлтэй, ой, уулс, хуурай газрыг хамгаалан удаан хугацаанд ашиглах, тогтвортой хөгжлийг дэмжсэн амьдралын хэв маяг, үзэл хандлагуудыг агуулдаг. Харин эко хүнсний бүтээгдэхүүнүүд нь илүү тэжээллэг, эрдэс, витамин, антиоксидант, фосфор, цайр, төмрийн агууламж өндөртэй байдаг байна.

Эко амьдралын соёл нь ирээдүй хойч үедээ эрүүл, энэрэнгүй, шудрага үлгэр дууриалалтай байж, нийгмийн болон байгалийн хүйн холбоог хадгалсан эерэг амьдралын зан үйл, хүний эрхийн мэдрэмж, ялгаварлан гадуурхалтгүй, энх тайванч, дэлхийн иргэншил болон соёлын олон янз байдлыг хүндэтгэсэн мэдлэг, ур чадваруудыг түгээн дэлгэрүүлдгээрээ зөв үр нөлөөтэй, ихээхэн хүмүүнлэг сэтгэлгээ юм. Нүүдэлчдийн дахин давтагдашгүй амьдралын хэв маяг дунд ч эко амьдралын шууд тусгал эртнээс уламжлагдаж, ахуйн соёл дунд нэвт шингэсэн байдгийг та бүхэн мэдэх билээ.

💚ОРГАНИК

Органик нь, цэвэр байгалийн болон хөдөө аж ахуйн гаралтай, 70-95% нь байгалийн өөрийнх нь бүтээсэн бүтэц, найрлагыг агуулж байх ёстой, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аливаа үйлчлэлгүй, боловсруулалтын шатанд нь хэрэглэгддэг химийн болон бусад төрлийн бодис, нэмэлтүүд, тэдгээрийн хэмжээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй, байгаль орчинд халгүй технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүдэд илүү зонхилдог агуулга юм.

Органик хүнсний бүтээгдэхүүнүүд нь ирээдүй, хойч үедээ зориулан хүрээлэн буй орчны унаган хэв шинжийг хадгалан үлдээхийн тулд хөрсийг 3 жилийн туршид ямар нэгэн химийн бордоо хэрэглэлгүйгээр хагалж арчилсан, хэрэглээний усаа зохистойгоор ашигласан, тариалж буй ногоо нь нэмэлт өсөлтийн дааваргүй, өөрийнх нь амт, чанарыг хадгалан үлдээж, нөхөн сэргээгдэх нөөц, эрчим хүч, эх үүсвэрүүдийг ашиглахыг чухалчилж авч үздэг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн юм.
Органик хүнсний үйлдвэрлэл нь фермэрээс боловсруулагчид, боловсруулагчдаас хэрэглэгчдийн гар дээр хүртлээ дараах зарчмуудыг агуулсан байдаг.
🌱Хүрээлэн байгаа орчинд халгүй үйлдвэрлэл явуулж, хөрс, ус, агаар, ургамал, амьтан, хүн амын оршин тогтнох эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах зэргээр эх дэлхийн эрүүл байдлыг эрхэмлэж хамгаалах, нөхөн сэргээх
🌱Энэрэнгүй ёс, зах зээлийн шударга өрсөлдөөнийг эрхэмлэх
🌱Органик үйлдвэрлэл эрхлэгч нь шударга, зарчимч байна. Хүний эрх, нийгмийн шударга ёсны шаардлагыг зөрчсөн үйлдвэрлэл нь органик байх боломжгүй.
Харин тогтвортой, байгалд ээлтэй, ногоон үйлдвэрлэл нь органик гэсэн ойлголтонд ордоггүй байна.

💚БАЙГАЛИЙН

БАЙГАЛИЙН ангилалд байгалаас шууд өгөгдөж байгаа үр жимс, ан амьтан, шувууны гаралтай мах, өндөг, сүү, ан амьтныг тэжээж буй өвс ургамал, мөөг, цэцэгс, рашаан зэрэг шилжилтийн боловсруулалтанд ороогүй хүнс багтдаг байна.
Дэлхий дахины уур амьсгалын дулаарал, тэнгис далайн түвшин, нүүрс хүчлийн агууламж нэмэгдэх болон уур амьсгалын бусад сөрөг нөлөөлөл нь далайн эрэг орчмын бүс, нам дор газрын улс орнууд, хамгийн буурай хөгжилтэй болон арлын жижиг улс орнуудад ихээхэн сөрөг үр дагавар учруулдаг.

Энэ нь дулаарлаас үүссэн далай тэнгисийн ус нь, нам дор газрын улсуудад далайн шуурга, түрлэг болон очиж, бидний мэдэж амжаагүй ховор соёл, өвөрмөц амьдралын хэв маягуудыг устган үгүй хийх эрсэлтэй. Бидний хэзээ ч харж байгаагүй бүх амьд байгалийн үзэсгэлэн гоог зөвхөн, дэлгэц, ном, сониноос л олж харах онцгүй хувь зохиолыг уламжлахгүйн тулд, тогтвортой хэрэглээг хөгжүүлэх, усны хомсдол болон хог хаягдлын бохирдлыг бууруулах, цөлжилт, элсэн шуурга, хөрсний доройтол, ган гачгийн асуудлаар анхаарлаа хандуулах, даван туулах уян хатан байдлыг дээшлүүлэх, байгаль орчинтой зохистой орших, амьтан ургамал болон бусад амьд зүйлсийг хайрлан хамгаалдаг дэлхий ертөнцийг зорих хэрэгтэйг бидэнд сануулсаар байна.

Хүндэтгэсэн:
G.E.R Organic team 💚🌱